Дугуйчдын хүсэлтээр замын хашлагыг налуу болгожээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Дугуйчдын хүсэлтээр замын хашлагыг налуу болгожээ

Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд болон унадаг дугуйтай зорчигчид, хүүхдийн тэрэг түрсэн эцэг эхчүүд, настан буурлууд замын хөдөлгөөнд оролцоход хамгийн их саад учруулдаг авто замын хашлага /бродюр/-ийг налуулж эхэлжээ.

Хашлага налуулах санаачлагыг анх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн клубынхэн тавьсан байна. Тэд тэргэнцэртэй, дугуйтай хүн зорчиход саад болж буй хашлагуудыг улаан өнгөөр ялган будаж,  налуулах шаардлагыг холбогдох албаныханд хүргэжээ. Энэ дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух хашлагыг налуулж эхэлсэн байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс налуулах боломжтой хашлагын тоо болон байрлалыг гаргаж, өчигдрөөс эхлэн МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх  нийт 85 хашлагыг налуулж эхэлсэн байна. Энэ ажил ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.  Энэ ажил цаашид ч  үргэлжлэх  юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж