Орхон аймгийн хэмжээнд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээжсэн 6 байгууллага байдаг.
Жил бүр 10-р сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “ Дэлхийн стандартын өдөр”, “Монгол улсын стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр “- ийг угтсан ажлын хүрээнд эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудын чанарын болон хэмжилзүйн алба, хэсгүүдийн дунд уламжлал болгон явуулдаг, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнд “Эрдэнэт-үйлдвэр” ХХК, “Эрдэнэт-Хивс” ХХК, “Эрдмин” ХХК, “НИК” ХК-ны Орхон аймаг дахь салбар зэрэг аж архуйн нэгж байгууллагууд болон Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн баг тамирчид авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнийг гар бөмбөг ба дардас шидэлтийн төрлөөр явуулсан болно. Тэмцээний нийлбэр дүнгээр “Эрдэнэт-үйлдвэр” ХХК-ны баг 1-р байр эзэлж шилжин явах цомыг авсан байна.
• Удаах байранд “Эрдэнэт-Хивс” ХХК-ны баг
• 3-р байранд “НИК” ХК-ны Орхон аймаг дахь салбар, тусгай байранд Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн баг шалгарсан байна.
“Эрдэнэт-үйлдвэр” ХХК-ны Чанар хяналтын хэлтсийн баг 3 дахь жилдээ цомын эзэнээр шалгарсан тул шилжин явах цомыг хадгалуулжээ.
Эх сурвалж: http://erdenet.mn