Чуулган эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Чуулган эхлээгүй байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул эхлээгүй байна. Засгийн газрын цагаар үргэлжлэх энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Тиймээс хуралдаан даргалагч Засгийн газрын гишүүдийг чуулганы танхимд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ёстойг онцолж, чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ. Мөн УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж