МАН-ын бүлгийн хуралдаан яг одоо хаалттай болж байна. Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тогтоолын төслийн хүрээнд ярилцаж байгаа аж.
МАН-ын бүлэг энэ хурлаараа Засгийн газраас оруулж ирсэн шинээр томилогдох сайд нарын нэр, бүтэц бүрэлдэхүүнийг дэмжих эсэхээ шийдэх бололтой.
С.ОТГОН