"ХАА-н талаар баримтлах бодлогоо шинэчлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

"ХАА-н талаар баримтлах бодлогоо шинэчлэх шаардлагатай"

Энэ удаагийн “Ярилцах танхим"-даа УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын бүтцийг баталчихлаа. Харин одоо бүрэлдэхүүнээ батална. Ерөнхий сайдын Засгийн газрын бүтцэд оруулсан шийдвэрт таны байр суурь ямар байгаа вэ?

Засгийн газрын бүтэц бол чухал асуудал. Энэ асуудлыг даруй хурдан шийдэх нь зөв юм. Өнгөрсөн долоо хоногт бүтцийг болон сайд нарыг батална гэж байсан ч зөвхөн бүтцээ баталлаа. Өвөл хаяанд ирчихлээ. Тиймээс өвлийн бэлтгэл ажил гэхчлэн Засгийн газрын анхаарах зүйл олон байна. Тариаланчид ургацаа хураагаад дуусах шатандаа орж байна.

Сайд солих сургаар яамдын ажил хүссэн хүсээгүй саардаг. Хүлээлтийн байдалд ордог. Энэ бол газар авсан байна. Аль ч яамдад тийм дүр зураг харагдаж байна. Тэгэхлээр сайд нарын асуудпыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй юм. Сүүлийн үөд сайд нарын асуудал яригдаад ирэхээр бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил хурцдаж байна

Тухайлбал АН гэхэд цаанаасаа санхүүждэг бүлэг бүлэглэлээрээ хуваагдсан байна. Миний хувьд ерөнхийдөө Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Үнэндээ уул уурхайн бүлэглэлүүдэд чөдөрлүүлсэн улс төрийн бүлэглэлүүд байна. Эдгээрт хөтлөгдөхөөргүйгээр гаднаас сайд нарыг оруулж ирэх нь зүйтэй юм.

-Ерөнхийлөгчтэй нэг байр суурьтай байгаа юм байна. Сайд нарын ихэнх нь парламентын гишүүд. Тэгэхээр гаднаас сайд нарыг сонгоно гэхээр Засгийн газар нилэнхүйдээ өөрчлөгдөх болно доо?

Бүгдийг нь гаднаас гэж байгаа юм биш. Бас зохистой харьцааг тэнцүүлэх ёстой. Засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлаас болж төсөв, төмөр зам. өвлийн бэлтгэл гээд цаг үеийн тулгамдсан олон ажил сунжирч байна. УИХ, Засгийн газар ажлаа хийж байгаа хэдий ч цаг хугацаа алдаж байна.

-АН-ын фракци хоорондын зөрчилдөөнөөс болоод Засгийн газар бүхэлдээ унах болчихоод байх шиг. Фракци бүр өөрийн сайд нараа авч үлдэх бодолтой байгаа нь нууц биш биз дээ?

Бид Засгийн газраа унагаахгүй. Монголын улс төр. Шинэчлэлийн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Улам тогтвортой сайн, үр дүнтэй ажиллах нөхцөлийг Ерөнхийлөгч олж хараад гаднаас сайд нарыгаа оруулж ажиллуул гэж хэлж байгаа байх.

-Сайд нарыг шинэчилье жил гаруйхны дараа сонгууль болно. Шинэ сонгогдсон сайд нар ажилтайгаа танилцаж байтал хугацаа дуусна. Тиймээс сайд нарыг шинээр сонгох нь буруу гэж одоогийн сайд нар тайлбарлаж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна?

Ажил хийе гэсэн хүн ямар ч богино бага хугацаанд ажлаа хийгээд амжуулаад явна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна, явуулж байгаа бодлого нь байна. Энэ бүх зүйлыг үргэлжлүүлээд явах болно. Хамгийн гол нь бага ярьж, их ажил хийх чадвартай, мэргэжлийн туршлагатай хүнийг сайд болгох ёстой. Тийм хүмүүсийг оруулж ирэх байх гэж бодож байна.

-АН доторх фракциудын зөрчил хэр байна вэ. Тухайлбал, таны харъяалагддаг "Шонхор” фракцийнхан Уул уурхайн сайд Д.Ганхуягийгаа алдахгүйн тулд тэмцэлдэж байгаа гэх юм?

Фракциудын хувьд зөрчилдөх асуудал байгаа. Нуугаад яахав. Харин фракциудын эрх ашиг гээд УИХ-ын гишүүд хариуцлагагүй хандаж болохгүй. Фракцийн эрх ашиг бол хоёр дахь асуудал. Тухайлбал. Уул уурхайн яам гэдэгулс орны хэмжээнд яригдах ёстой зүйл. Улс орны хэмжээнд ажиллаж чадах хүнээ л дэмжинэ. Үнэндээ Д.Ганхуяг сайд уул уурхайн салбарыг уналтаас гаргахын тулд томоохон алхамууд хийж чадсан.

Алтны ил тод байдлын хууль баталлаа. Алт тушаалт нэмэгдлээ. Оюутолгой гацаанаасаа хөдөлж байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийг батлуулсан гэх мэтээр уул уурхайн салбарын хөрсийг бордоод өглөө шүү дээ. Энэ асуудлыг бүлэг дээрээ олонхиороо яриад шийднэ. Шинэ сайд ирлээ гэхэд тухайн салбарын бодлогыг үргэлжлүүлээд явах ёстой. Цэцгээр ярих юм бол гундаачихгүй сайхан услаад тордоод явах хэрэгтэй. Ер нь манай “Шонхор" фракци том эрх ашгийн төлөө шийд гаргаж чадна.
-2015 оны төсвийн төслийг танилцуулсан. Төсвийн асуудал дээр таны байр суурийг сонирхвол?

Олон яамдыг нэгтгэлээ. Үүний хэмжээгээр зардал хэмнэгдэх байх. Харин уул уурхайн мөнгө цутгадаг үе ард үлдлээ. Тэгэхлээр ач холбогдол багатай, үргүй зардлуудаа багасгаж танах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Яамдыг нэгтгэснээр зардал хэмнэгдэнэ гэж байна. Гэтэл 2015 оны төсвийг 16 яамаар тооцоолсон байдаг. Гэтэл Төсвийн төсөл өргөн баригч яамд багассаны зардлыг танахгүй гэсэн байр суурьтай байгаа…?

-Монголын нүүрс өрсөлдөх чадвараа алдаж байна. Байгаль орчин сүйдэж байна.

-Төмөр замын асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Төмөр замын асуудалд илүү ач холбогдол өгч УИХ-аар яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн жил төмөр зам ярьсаар ард нь Монголын ард түмэн хохирлоо. Төмөр зам болон уул уурхайн салбарын хамгийн гол зангилаа асуудал бол дэд бүтэц.Өмнийн бүсэд байгаа энэ олон уул уурхайн нүүрсийг авто хөсгөөр зөөж болохгүй. Авто тээврээр тээвэрлэснээр 400 гаруй сая ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн тооцоо судалгаа байдаг.

Монголын нүүрс өрсөлдөх чадвараа алдаж байна. Байгаль орчин сүйдэж байна. Экологид ээлтэй нь төмөр замын тээвэр байдаг учраас үүнийг шийдэх цаг нь болсон гэдгийг намын бүлгүүд гишүүдэд хэлж байгаа. Тиймээс төмөр замын асуудлаа даруйхан шийдвэрлэх хэрэгтэй. Засгийг шийдэж байгаад төмөр замынхаа асуудлыг ярина гэж байна. Гэтэл үүний цаана хугацаа алдаж байгаа юм. Энэ уршгаар Монголын компаниуд хүнд байдалд улам гүн орж байна.

-Өмнөх жилүүдэд импортоор улаанбуудай орж ирдэг байж. Энэ жил тоо нь нэмэгджээ. Яагаад нэмэгдсэн юм бол?

-Харин их хэмжээгээр оруулж ирэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн гурил үнэгүйдэх, хохирол амсах. сүүлдээ бүр зүгээр хивэг болгоод урагшаа гаргах магадлал өндөртэй. Тиймээс хууль эрх зүйн шинэ бодлогыг яаралтай оруулж ирэх ёстой. Ажлын хэсэг дээр өнгөрсөн долоо хоногт ургац хураалтын талаар мэдээлэл авсан. Энэ үеэр улаанбуудайн импортын асуудлаар гишүүд их нухацтай ярилцсан.

Импортын асуудлыг тариаланчдын хэд хэдэн холбоо эсэргүүцэж байгаа. Тэдний зүгээс арвин их ургац хурааж авч байхад гаднаас импортоор авлаа хэмээн гомдол тавьсан. Бүх зүйлийгхуулийн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх ёстой. Тиймээс манай байнгын хороо Хүнсний хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулан гаргасан.

Ажлын хэсэгт энэ асуудлыг зохицуул гэсэн үүрэг даалгаврыг байнгын хороо өгсөн. Тэгээд Үйлдвэр. хөдөө аж ахуйн яам гурвалсан талын ойлголтод хүрсэн. Тийм учраас импортолж байгаа квотынхоо тодорхой хэсгийг цуцалсан байна. Тэгэхээр импортын улаанбуудайн асуудлаар үүссэн юм шийдэгдлээ гэж ойлгож болно. Ямартай ч энэ намар ХАА-н талаар буюу газар тариалан. МАА-н баримтлах бодлогыг хэлэлцэнэ.

-Тэгэхлээр ХАА-н талаар баримтлах бодлого хуучирсан болоод яамныхан болоод тариа- ланчдын дунд үл ойлголцол үүссэн хэрэг үү?

-Энэ бодлого 2003 онд батлагдсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Атрын 3 дугаар аяныг явууллаа. Үр дүнгээ ч өгсөн. Мөн төрөөс тариаланчдаа дэмжиж их хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Тэгэхлээр цаашид Монголын хөдөө аж ахуйн салбар бие даагаад зах зээлийнхээ зарчмаар явах ёстой гэдгийг хэлмээр байна.

-Тариаланчдад өгөх урамшуулал зогсоно гэсэн үг үү?

Стратегийн чухал бүтээгдэхүүн бол яах аргагүй гурил. будаа. Тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсээр байх болно. Гэхдээ энэ удаад дан ганц тариаланчдын асуудал түлхүү яригдаад байна. Үүний цаана гурил үйлдвэрлэгчид байгаа. Тиймээс бүх зүйлийн дундажийг олж харах ёстой. Ер нь Монгол Улсын хөрсний чанар доройтсон нь хурцаар тавигдаж байна. Тэгэхлээр ийм асуудлыг бодлогоор ярьж. Газар тариалангийн хуулиа оруулж ирэх хэрэгтэй байна. Сүүлийн үед органик хүнс гэж ярьж байгаа.

Мэдээж органик хүнс бол яах аргагүй хэрэгтэй. Химийн бордоогуй л бол бүх зүйл болж байна гэж ойлгодог. Азот, фосфорын комплекс бордоог хэрэглэхээс өөр арга байхгүй. Эдгээр нь байгальд бүтэн эргэлтийн циклтэй. Ямар ч ургамал органик зүйлд фосфор, Азот, бордооны шаардлага байгаа. Тиймээс нэгэнт хөрс ядуурсан учраас бордоо хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэглээ гээд органик хүнс биш гэж болохгүй. Харин ч улам илүү цавуулаг чанартай ургац хурааж авна. Монгол хүн чанартай эрүүл хүнс хэрэглэх ёстой. Ийм зорилготой учир газар тариалангийн бодлогоо шинэчлэх хэрэгтэй.

-Тариаланчид Монголын улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломжтой гээд байгаа. Гэтэл үнэндээ цавуулаг цардуулын хэмжээ гээд чанараасаа шалтгаалаад яах аргагүй гаднаас импортлох болж?

Жил ирэх тусам улаанбуудайн цавуулгийн хэмжээ харилцан адилгүй байна. Энэ жилийн хувьд 27-31 хувийн цавуулагтай гэж байна. Гэхдээ жил бүр тодорхой хэмжээгээр гурил үйлдвэрлэхийн тулд гаднаас цавуулаг сайтай чанартай улаанбуудай хүссэн хүсээгүй импортолно. Бид импортлохгүй байж болно.

Ямар тохиолдолд вэ гэвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр азот, кали, фосфорын бордоо хэрэглэж байж цавуулгаа сайжруулах хэрэгтэй болно. Мөн сортын селекцийн асуудлыг орхигдуулж болохгүй. Сүүлийн жилүүдэд хурцаар яригдаж байгаа бас нэг асуудал нь газар тариалангийн бүс нутагт малчид газар тариаланчдын хооронд бэлчээрийн асуудал үүсч байна. Иймд эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хоршиж хослох хуулийн зохицуулалт шаардпагатай байгаа юм.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж