Жорж Клуни, Амаль Аламуддин Клуни
Фото: Luigi Costantini / AP
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр жүжигчин Жорж Клунитай хуримаа хийсэн өмгөөлөгч Амаль Аламуддин нөхрийнхөө овгийг авсан тухай "The Guardian" сонин мэдээлэв. Лондоны "Doughty Street Chambers" гэх хууль зүйн компанийн нэгэн сайтад өмгөөлөгч бүсгүйг Амаль Аламуддин Клуни гэж бичсэн байна.
Түүний овог өөрчлөгдсөний дараа харилцагчдын тоо эрс өссөнөөс болж хуулийн компанийн портал сайт ажиллахаа больжээ. Жорж Клуни, Амаль Аламуддин нар есдүгээр сарын 27-нд Италийн Венеци хотод хуримаа хийсэн бол 2014 оны дөрөвдүгээр сард сүй тавьсан юм.
Өдгөө 36 настай Амаль Аламуддин Ливанд төржээ. Тэрээр Оксфордын их сургууль, Нью-Йоркийн хуулийн сургуулийг тус тус дүүргэжээ. "WikiLeaks" сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчөөр 2011 оноос ажиллаж эхэлсэн энэ эмэгтэйг 52 настай Клунитай дотно харилцаатай болсныг 2013 онд хэвлэлүүд бичиж эхэлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР