“Тэргэнцэртэй мисс”-ийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

“Тэргэнцэртэй мисс”-ийг шалгаруулна

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр ирэх арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан “ Wheelchair Fashion show”, “Wheelchair Miss-2014” наадмыг зохион байгуулах гэж байна. “Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид чадна” сайтаас анх санаачлан өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан юм.

Энэ жилийн хувьд “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу”, “Тэргэнцэртэй иргэдийн мисс”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Загварын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх юм.

Харин “Тэргэнцэртэй Мисс”-ийн тэмцээний оролцогчид  хувцасны үзүүлбэр үзүүлэхээс гадна шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны тэргэнцэртэй миссийн эрхийн төлөө хүчээ сорих аж.

Монголын анхны тэргэнцэртэй мисс болсон бүсгүйг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгч”-өөр сонгогдон, “Тэргэнцэртэй Мисс”-ийн шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичиг хүлээж байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж