Сонирхогчдын УАШТ-д оролцох шатарчдыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Сонирхогчдын УАШТ-д оролцох шатарчдыг шалгаруулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн шатрын холбоо хамтран шатар сонирхогчдын дунд нээлттэй тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Тэмцээний эхний үе ирэх арваннэгдүгээр сарын 10-ны дотор болох бөгөөд дүүрэг тус бүрээс 9 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчид шалгарах юм. Эндээс шалгарсан шатарчид арванхоёрдугаар сард дахин өрсөлдөж, эхний байруудад шалгарсан нь сонирхогчдын УАШТ-д оролцох эрхийг авах аж. 

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж