“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэг эсрэг дүрийг чадварлаг бүтээдэг хэмээн магтагддаг нэгэн. “Орхидос” киноны хойд эхийн дүр нь ч үүнийг батлах нэг жишээ.
Тэрбээр “Аюултай харьцаа” нэртэй шинэ уран бүтээлд дүр бүтээж байгаа ба зураг авалтын үеийн зургуудаасаа фейсбүүк хуудаснаа оруулжээ.
Түүний эрч хүчтэй, дур булаам хэрнээ цаанаа аюул дагуулах бүсгүйн тухай шинэ дүрийг тун удахгүй дэлгэцнээ харах бололтой.
Т.АНУ