Гэр бүлийн жижиг хэрүүл маргаан ихэнхдээ хэн нэгнийхээ үгэнд итгэхгүйгээс үүдэлтэй байдаг гэнэ. Тиймээс худлаа ярьж буйг илрүүлэх төхөөрөмжийн мини хувилбарыг бүтээжээ. Энэхүү авсаархан, гэртээ хэрэглэж болох хувилбарыг хэрэглэснээр үнэн худлыг ялгахад хялбархан болох гэнэ.
Мэдрэгчтэй үзүүрийг хуруундаа бэхлээд та асуултуудад хариулна. Энэ үед таны зүрхний цохилт, арьсны гадаргуугийн хариу үйлдэл зэргийг харьцуулан шинжилснээр таныг үнэн худал ярьж буйг тогтоох юм байна.
Үнэ нь 400 ам.доллар.
Т.БИЛГҮҮН