Олон улсын охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Олон улсын охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Увс аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран охидын өдрийг  “Хүчирхийллийг таслан зогсоож, өсвөр насны охидоо дэмжижгээе” уриан дор 10-р  дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн охидууд нэгдэж хамтарсан хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгийг өсвөр насны охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох,  тэдэнд тулгамдсан асуудлыг тодорхойлох  зорилгоор өсвөр насны 140 гаруй охидын  төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан нийт 146 хүн оролцлоо. Ярилцлага, хэлэлцүүлэгийн үр дүнд: Охид аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, өөрсдийн эрх ашгаа хамгаалах, охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ур чадварыг эзэмших дадал хийсэн юм.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж