Европ хоригийн улмаас 5 тэрбум еврогоор хохиров

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Европ хоригийн улмаас 5 тэрбум еврогоор хохиров

Фото: Matthias Schrader / AP

 

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ ба Оросын хариу хоригийн улмаас Европын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид 5 тэрбум еврогийн хохирол амсаад байна гэж Италийн “Хойд нутгийн лиг” намын лидер бөгөөд Европарламентын гишүүн Маттео Сальвини мэдэгдсэн байв.

 

Энэ өдрүүдэд Крымд айлчилж байгаа депутат Брюсселийн явуулж байгаа хоригийн бодлогыг “агуу их тэнэглэл” гэж нэрлэсэн байлаа.  Түүний хэлснээр, хоригийн улмаас Итали гэхэд л хоёр тэрбум еврогоор хохирч байгаа гэнэ.

 

Харин Брюссель тэр хохирлыг зөвхөн 200 сая еврогоор нөхөх санаатай гээд европчууд өөрийн гэртээ эзэн байна гэсэн саруул ухаан ялна гэж найдаж байна гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж