МоАХ-ынхан Гадаад харилцааны яаманд цуглажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

МоАХ-ынхан Гадаад харилцааны яаманд цуглажээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны МоАХ фракцийнхан өчигдөр орой Гадаад харилцааны яаманд цуглажээ. Уулзалтад хэн хэн ирсэн ямар асуудал яригдсан нь нууц байгаа ч тэдний уулзалт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой байсан болов уу гэж яригдаж байна.

Мөн баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ уулзалтад ирсэн намын гишүүд өөрсдийгөө ардчиллын анхдагчид буюу МоАХ-ын цөм гэж ярьж байгаа юм байна. Тэдэнтэй хамт Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Гадаад харилцааны сайд Л.Болд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын лидерүүд байсан бололтой.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж