Леброн Жеймс хуучин багийнхаа эсрэг тогложээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс хуучин багийнхаа эсрэг тогложээ

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Өнгөрөгч бямба гаригт /10.11/ NBA-гийн талбайд зургаан тоглолт болсон билээ. Тэгвэл энэ өдөр Бразилын нийслэл Рио де Жанейро хотноо энэ зун "Их гурвал"-ыг бүрдүүлсэн "Кливлэнд", "Майми Хит"-тэй улирлын өмнө бэлтгэл тоглолтоо хийсэн юм. Харин "хаан" Леброн Жеймс дөрвөн жил зүтгэсэн "Майми Хит"-ийнхаа эсрэг тоглосон нь үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Тэрээр 20 минут талбайд гарч, 7 оноо, 8 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ. Жеймс тоглолтын үеэр  хуучин багийн анд Норрис Коулид засалт тавьж өгсөн нь олны анхаарлыг татсан юм.

Тоглолтын эхний хоёр үед илүүрхэн тоглосон "Кливлэнд" нэмэлт цагт 122-119 (27-21, 32-23, 25-30, 21-31, 17-14)онооны харьцаагаар хожжээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж