НҮБ-ын ажиглагч орны статусыг авснаас хойш Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх орнуудын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд Их Британийн парламент өчигдөр /Х.13/ Палестины тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрлөө. Их Британийн парламентын 262 гишүүн Палестины тусгаар тогтнолын төлөө санал өгсөн бол ердөө 12 нь татгалзсан хариу өгсөн аж. Энэ нь Израиль, Палестины хоорондох энхийн гэрээ хэлэлцээрийг хамгаалахад чиглэгджээ. Өдгөө Европ Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх санал хураалт хаа сайгүй өрнөж байна.
Өмнө нь Швед улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Палестины тусгаар тогтнолыг 2012 оны байдлаар Араб, Африк, Латин Америкийн голдуу 131 улс хүлээн зөвшөөрөөд байжээ. Иордан голын баруун эрэг дэх Палестин тусгаар тогтнолын төлөө Израильтай сүүлийн 50 гаруй жил тэмцэж ирсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС