Каталоны бүх нийтийн санал хураалтыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Каталоны бүх нийтийн санал хураалтыг цуцалжээ

 

Испанийн өөртөө засах орон Каталон ирэх арваннэгдүгээр сарын 9-нд тусгаар тогтнох санал хураахаар төлөвлөөд байсан. Гэвч Каталоны Ерөнхийлөн захирагч Артур Мас тусгаар тогтолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг цуцалсныг мэдэгджээ. Каталоны удирдлагууд бүх нийтийн санал хураалт явуулах эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үндэслэлээр тусгаар тогтнолын төлөөх үзэл баримтлалаасаа буцсан аж. Өмнө нь Испанийн Засгийн газар, Үндсэн хуулийн шүүхээс Каталоны бүх нийтийн санал хураалтыг хууль бус хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Испанийн эдийн засгийн хямралаас үүдэн 7.5 сая хүнтэй Каталон орны иргэд тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг дэмжих нь эрс нэмэгдээд байгаа аж. Испанийн хүн амын 16 хувийг бүрдүүлдэг Каталончууд өөрсдийн гэсэн хэл, баялаг соёл, заншилтай, Испаний хаанчлалын эсрэг тэмцэж ирсэн түүхтэй үндэстэн юм. Испанийн баруун хойд хэсэгт орших Каталон нь аж үйлдвэр хөгжсөн чинээлэг бүс нутаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж