2010 онд google-ийн хайлтад ашиглагдсан түлхүүр үгнүүдээс хайлтад хэрэглэгдэх давтамж нь хамгийн өндөр өсч буй түлхүүр үгээр chatrouletteтодорч, iPAD-ийн дээр гарч хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан байна. (http://www.google.com/intl/en/press/zeitgeist2010/)
Chaatlii.comнь нэвтрэх нэр, нууц үг буюу хэрэглэгчийн бүртгэл огт шаарддаггүй, зөвхөн сайтыг өөрийн дэлгэц дээр нээхэд л хангалтай бөгөөд хэн ч дуртай үедээ тус сайтаар зочилон тухайн үед өөр өөр газруудаас өөртэй нь зэрэг зочилж буй хүмүүсээс программ санамсаргүй байдлаар сонгон холболт үүсгэж өгсөнөөр тухайн хэрэглэгч өөрийн нэр хаягаа ил болгохгүйгээр бусадтай аудио видео текстээр чаатлах боломжийг олгодог юм. Ашиглахад маш энгийн мөртлөө хүмүүст нууцлагдмал, гэнэтийн орчин үүсгэж өгдөгөөрөө энэ төрлийн сайтууд хүмүүсийн сонирхолыг ихээхэн татаж, залуусыг хөгжөөж чаддаг онцлогтой юм байна. Хэрэв та өөр санамсаргүй таарах хүнтэй холбогдохыг хүсвэл “Дараагийн…” гэсэн товчийг дарсанаар дараагийн санамсаргүй таарах хүнтэй хялбархан холбогдох боломжтой юм.
Одоогоор монголын залуучууд энэхүү сайтд танилцах, хэн нэгэнтэй ярилцахаар орж ирэхээс гадна янз бүрээр ашиглаж цагийг хөгжилтэй өнгөрөөх аргаа хэдий олж эхэлжээ, зарим залуус онлайн видео чаатаар санамсаргүй орж ирсэн зочиддоо гитар тоглож үзүүлэх, зургийг нь таталбараар зурж өгөх, “Би чамаас ,Чи надаас” нэвтрүүлэгийг дуурайж бие биендээ асуулт хариулт тавьж ярилцах, өөрийн дуртай хөгжмийг сонсгох, хайртаа загасаа үзүүлэх зэрэг янз бүрээр ашиглаж байна. Энэ нь бидний амьдарч буй мэдээлэлийн зуунд хүмүүсийн хоорондоо харьцах арга хэлбэр хэрхэн баяжиж, өөрчлөгдөж буйн нэг илрэл болж байна. Одоогоор хамгийн залуу хэрэглэгч болох 3 настай жаал санамсаргүйгээр холбогдож буй ах эгч нартаа маамуу нааш ир дуугаа дуулж үзүүлэхээс гадна, нас болон нэрээ хэлж танилцдаг гэнэ шүү.