Монголын оюутан залуусын сайн дурын нэгдэл өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн оюутанд тэтгэлэг олгох санаачлагыг дэмжиж, холбогдох хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг уриалж ийнхүү жагсч байгаа аж. Оюутнууд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 14.30-16.30 цаг хүртэл төв талбайд жагсах зөвшөөоөл авчээ. Тэд оюутанд тэтгэлэг олгох уриалгыг 30 мянган оюутны судалгааны хамт УИХ-ийн гишүүдэд 17.00 цагийн орчим хүргүүлэх юм байна.
Ерөнхийлөгчийн санаачилсаны дагуу оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудлыг өнөөдөр УИХ хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Энэхүү хуулийн төслийг дэмжиж баталсны дараа бэлэн мөнгөөр олгох, бусад хэлбэрээр олгох эсэхийг оюутнуудын төлөөлөл ажлын хэсэгт орон хэлэлцэнэ гэж Монголын оюутан залуусын сайн дурын нэгдлийн дэд ерөнхийлөгч Б.Ганзориг хэллээ.
С.Отгон
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.