Нобелийн эдийн засгийн шагнал хэнд очив

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Нобелийн эдийн засгийн шагнал хэнд очив

Жан Тироль. wikipedia.org

 

Альфред Нобелийн дурсгалд зориулагдсан Шведын төв банкны шагналтнаар “зах зээлийн хүчин ба зохицуулалтын дүн  шинжилгээг” хийсэн Тулузын их сургуулийн профессор Жан Тироль тодорлоо. Энэ тухай Шведийн шинжлэх ухааны хаантны академийн Нобелийн хорооны шийдвэрт өгүүлжээ.

 

Тироль юуны төлөө шагнагдав

 

Thompson-Reuters ба The Guardian хоёрын таамгийн жагсаалтад Францаас ганцхан Тироль нэрлэгдсэн байлаа. Профессор Тироль ажил хэргийн нэр хүнд ба түүний эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөний моделийг бүтээжээ. Мөн тэрээр антимонополийн зохицуулалтын асуудлаар ажиллаж байв.

 

“Ашиг орлогоор хөөцөлдөх ажиллагааны харанхуй талыг” тэрээр бүхнээс гүнзгий судалсан гэж Нобелийн хороо дүгнэв. Олигополийн (цөөн тооны гэсэн эртний грек үгнээс бүтсэн энэ хэллэг нь зах зээлд цөөн тооны компаниуд давамгайлсан өрсөлдөөний төгс бус бүтцийн хэлбэр) өрсөлдөөнтэй зах зээлийг “тоглоомын онол” гэдгээр дүгнэн судалжээ. Янз бүрийн зах зээлүүд нь антимонополийн зохицуулалтын янз бзрийн хандлагыг шаарддаг Тироль үздэг. “Түүний судалгаа нь монополийн эсрэг байгууллагуудад тусладаг. Монополийн эсрэг комисс нь монополиас өөрөөс нь бага мэддэг болж таараад байгаа юм. Тэд сохор”  Нобелийн хороо тэмдэглэжээ.

 

Google-ийн хэргийг Тироль тайлбарлав

 

Тироль Нобелийн нэрэмжит шагнал авсныхаа дараа "Google-ийн хэрэг" гэдгийг шууд тайлбарлав Европын холбооны антимонополийн эсрэг байгууллагууд урт хугацааны турш реклам өгөгчидтэй компанийн ажиллагааны нөхцлийг мөрдөн байцааэ байна. Интернэтийн зах зээлийн антимонополийн зохицуулалтыг хийхэд шинэ стандартын бус хандлага хэрэгтэй гэж тэр ярив. Хэрэв бид  Google гээд яриж эхэлсэн бол түүний хэрэглэгчид нь мэдээлэл авах үнэгүй боломжийг хайж байгаа гэсэн хэрэг. Гэтэл реклам өгчид багагүй мөнгө төлдөг. Төлбөрийн системүүдэд ч ийм байдалтай” хэмээн профессор Тироль хэлжээ.

 

Хүндэтгэлийн  хүлээн авалт. Архив EPA/HENRIK MONTGOMERY

 

Уламжлалын дагуу Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналтнуудыг аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт зарладаг. Нобелийн шагнал гардуулах албан ёсны ажиллагаа Альфред Нобелийн  нас барсан өдөр Стокгольм хотын  захиргааны байранд болдог. Шагналтнуудад тусгай диплом ба медалийг Шведийн хаан гардуулна. Шагнах ёслолын дараа хүлээн авалт хийгдэх бөгөөд түүнд нь 1300 орчим хүн оролцдогын 250 нь оюутнууд юм. Энэ жилийн шагналын мөнгө нь номинаци бүрт найман сая швед крон (эсвэл 1,1 сая доллар) болж байгаа.

 

Эдийн засгийн шагнал нь Альфред Нобелийн өв биш бөгөөд  Шведийн төв банкны 300 жилийн ойгоор Альфред Нобелийн дурсгалд зориулан уг шагналыг бий болгожээ. Эдийн засгийн шинжлэх ухааны ололтуудад олгогдох хамгийн нэр хүндтэй шагнал юм. Албан ёсоор Нобелийн гэгдэхгүй. Учир нь Альфред Нобель, өөрөө эдийн засгийн цөөнгүй асуудлуудыг шийдэж ирсэн бөгөөд гэрээслэлдээ эдийн засагчдийн талаар өгүүлээгүй юм. Банк жил бүр нэг шаггналтай тэнцэх хэмжээний мөнгийг Нобелийн санд шилжүүлдэг.

 

Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн төв банкны шагнал 45 удаа гардуулагдсан байгаа. Анх удаа тэр шагналаар голланд Ян Тинберген, норвеги Рагнер Фриш хоёрыг шагнажээ. Энэ шагналаар 74 эрдэмтэн шагнадсаны 73 нь эрэгтэй. Цорын ганц эмэгтэй Элинор Остром (Elinor Ostrom) “эдийн зөсгийн байгууллагын салбарын судалгаагаар” 2009 оны шагналыг авчээ. Нийт 17 удаа хоёр хүн, зургаан удаа гурван хүн шагалыг хуваалцсан байлаа.

 

Эдийн засгийн шагналтнуудын дундаж нас нь 67 бөгөөд 1972 онд 51 насандаа шагнал авсан Америкийн эдийн засагч Кеннет Жозеф Эрроу (Kenneth Joseph Arrow) хамгийн залуу нь болж байна. 2007 онд нас барахынхаа өмнөх жил шагнал авсан Леонид Гурвич 90 настай, хамгийн хөгшин нь байлаа.

 

Өнгөрсөн оны Эдийн засгийн Нобелийг АНУ-ын гурван эдийн засагч хуваалцсан байлаа. Юджин Фама (Eugene F. Fama), Ларс Питер Хансен, (Lars Peter Hansen), Роберт Шиллер (Robert James Shiller) гурав “Активын үнийн эмпер дүн шинжилгээ” бүтээлээр нэр хүндтэй шагналыг авцгаажээ.

 

Нобелийн үр удмынхан эдийн засгийн салбарын номинацийг дэмждэггүй. “Энэ шагналыг хоёр шалтгаанаар шүүмжилж болно. Нэгдүгээрт, “Нобелийн шагнал” гэсэн ойлготод нэвтрэн уг шагналын утга санааг гажуудуулж байна. Хоёрдугаарт, банкны шагналзөвхөн барууныэдийн засгийн судалгаа ба онолд  очдог нэг талыг барьсан. Альфред Нобелийн гэрээслэл нь маяг биш, цаанаасаа нарийн бодогдсон байгаа. Түүний захидал нь тэр эдийн засагч нарт дургүй байсныг харуулж байна” гэж хуулийн ухааны доктор Петер Нобель үзэж байгаа.

 

“Нобелийн гэр бүлийн нийгэмлэгийн” тэргүүн Томас Тюден нэгэн ярилцлагадаа “Шведийн банкны шагналыг Нобелийн гэрээслэлийн номинациас тусд нь тодруулж, гардуулах ёстой” гэж гэж хэлжээ.

 

Хэнийг шагналтан болно гэж таамаглаж байв

 

Thompson Reuters компанийн таамаглалаар, Нобелийн эдийн засгийн шагналыг ажил хэрэгч талын судалгааг хийсэн Уильям Жек Баумол ба Исраэль Кирзнер хуваалцаж магадгүй гэж байв. Хоюулаа өндөр настай, Баумол 92 хүрсэн, Кирзнер 84-тэй.

 

Тэдэнд шагнал өгөхийг нь бэлгэдлийн чанартай гэж болохаар байсан. Францын эдин засагч Филипп Агьон ба Канадын Питер Хауитт хоёр бас л шагнал авах магадлалтай гэгдэв. Эдийн засгийн өсөлтийн Йозеф Шумпетерийн онолыг хөгжүүлсэн  гэж тэд үнэлэгдэж болох байв.

 

Өөр нэг  нэр дэвшигч бол Америкийн Марк Грановеттер. Тэр хүн зүгээр нэг эдийн засагч биш нийгэм судлаач бөгөөд нийтийн сүлжээний мэдээллийн тархалтыг тэр  шинжилжээ. Thompson-Reuters ба The Guardian хоёр10 гаруй хүнийг шагналтан болох магадлалтай гэж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж