Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 90 гаруй хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Дээрх хуулийн хүрээнд УИХ-ын сонгуулийн үеэр гардаг будилааныг зохицуулахад чиглэж байна. Тодруулж хэлбэл, албан тушаалтан сонгуулийн эцсийн дүнд нөлөөлж, саналын дүнг будилаантуулсан байвал төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад байгаа юм. Ингэхдээ сонгуулийн дүнг будилаантуулахад нөлөөлсөн байдлаас нь хамааруулж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих, мөн төрийн албанд тав хүртэлх жил ажиллуулахгүй байх гэсэн заалтуудыг тус бүр тусгажээ.

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж