Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Цагийн ажил" нээлттэй группийг ажиллуулж эхэлжээ. Үүний хүчээр өнгөрсөн долоо хоногт 166 оюутан залуучууд цагийн болон байнгын ажилд зуучлагдаж ажилтай орлоготой болсон байна. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр байнгын нээлттэй 450 ажлын байр, цагийн 580 ажлын байр байгаа юм байна.
Оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цагийн ажил хийх хүсэл эрмэлзэл өндөр байдаг ч цагийн ажлын байрны мэдээлээ олж чадахгүй байх нь их байна. Тиймээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид хандаж болох нь.
Д.ЦЭЭНЭ