Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариугаар хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тогдоогдож олон нийтийг шуугиулаад байна. Тэгвэл Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр 15:00 цагт энэ хоёр бөхийн нэрийг олон нийтэд зарлахаар болжээ. Манайд сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч байсан тохиолдол байдаг. Одоо ч гэсэн түүнтэй адил арга хэмжээ авах байх гэж салбарынхан нь таамаглаж байна.