Улсын начин Б.Амарзаяа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Амарзаяа түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны нэг "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан Монгол бөхийн өргөөнд  аравдугаар сарын 12-нд болж өндөрлөлөө. МҮБХ Бридж групптэй хамтран зохион байгуулдаг тус барилдаан найм дахь удаагаа зохион байгуулагдсан юм.  Барилдааныг нээж Бридж группийн ТУЗ-ын дарга Ч.Дорждэрэм үг хэлэв.               

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Ж.Оргил, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Чулуут сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Дельта констракшны бөх улсын начин Б.Амарзаяа найм даван түрүүлж,  Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цетент шохой ХХК-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.  Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Херо холдинг ХХК-ний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар үлдлээ.

             Нэгийн даваанд улсын цолтнуудаас улсын харцага Ө.Бат-Орших Өвөрхангай аймгийн харьяат Хилчин спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Ууганбаатарт, улсын начин Ду.Батбаяр Сэлэнгэ аймгийн харьяат Таванхан дэвжээний бөх сумын заан Б.Баатарболдод, улсын начин  Н.Адъяабат Булган аймгийн харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх сумын заан Ө.Эрдэнэбатад тус тус өвдөг шороодов.

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Э.Ундрал а.н

2. П.Бүрэнтөгс у.а -О.Баярбаатар а.н

3. Б.Гончигдамба у.г –Т.Дүүрэнсаран а.х

4. Ч.Санжаадамба у.з -Л.Цээсүрэн а.з

5. Б.Соронзонболд у.з – Б.Хаш-Эрдэнэ а.а

6. Т.Өсөх-Ирээдүй у.х – Н.Эрдэнэчулуун а.а

7. А.Цацабшир у.х – Э.Даш а.а

8. Б.Пүрэвсайхан у.х – П.Батмөнх а.а

9. А.Бямбажав у.х – Ш.Пүрэвгарьд а.а

10. Э.Оюунболд у.х – Д.Энхбат а.а

11. Э.Энхбат у.н – Б.Бат-Эрдэнэ а.а

12. Р.Пүрэвдагва у.н – Бо.Батжаргал а.а

13. Д.Цогзолдорж у.н – Ч.Ганзориг а.а

14. Б.Сангисүрэн у.н – Д.Амаржаргал а.а

15. Б.Амарзаяа а.а – Б.Хашбат а.а

16. Н.Жаргалбаяр а.х.а – Б.Одгэрэл а.х.а

0146 – Бат-Орших,

0351 –  Батболд нар 50000 төгрөгийн азтанаар,

1696 

0274 – Болд-Оргил  нар хагас сая төгрөгийн азтанаар тодорлоо.

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Одгэрэл а.х.а

2. П.Бүрэнтөгс у.а – Д.Энхбат а.а

3. Б.Гончигдамба у.г – Б.Бат-Эрдэнэ а.а

4. Ч.Санжаадамба у.з – Э.Даш а.а

5. Б.Соронзонболд у.з – Р.Пүрэвдагва у.н

6. Т.Өсөх-Ирээдүй у.х – Б.Амарзаяа у.н

7. Б.Пүрэвсайхан у.х – Ш.Пүрэвгарьд а.а

8. Б.Сангисүрэн у.н – Ч.Ганзориг а.атунав

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Д.Энхбат а.а

2. Б.Гончигдамба у.г – Б.Сангисүрэн у.н

3. Ч.Санжаадамба у.з – Б.Амарзаяа у.н

4. Б.Пүрэвсайхан у.х – Р.Пүрэвдагва у.н тунав

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Амарзаяа у.н

2. Б.Гончигдамба у.г – Р.Пүрэвдагва у.н тунав.

Наймын даваа

1. Б.Гончигдамба у.г – Б.Амарзаяа у.н

      /үзүүрлэв/                 /түрүүлэв/

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж