
Нийслэлийн Ардчилсан намын хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Ардчилсан намын нийслэлийн хорооны дарга С.Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан. 66 хүн оролцсон санал хураалтаар С.Эрдэнийг үлдээхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр С.Эрдэнэ албан тушаалдаа дэнтэй дунтай үлдсэн аж.
Мөн хурлаар нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар Дашдуламыг сонгосон хэмээн манай сурвалжлагч мэдээллээ.