Калифорни мужид 150 байшинг галдсан хэрэгт сэжиглэгдсэн эрэгтэйг баривчилж, орон нутгийн шоронд хорьсон талаар ABC News мэдээлэв. 24 настай Рональд Маршалл гэгчийг баривчлагдсаныг мэдсэн хотын зөвлөлийн төлөөлөгч сэтгэл өндөр байгаа аж. Түймрийн ул мөрийг арилгах ажил өрнөж байна. Маршаллыг баривчилсан ч энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэнэ.
Есдүгээр сарын 15-нд мужийн хойд хэсэгт томоохон түймэр гарч 150 орон сууцны байшин, 8 үйлдвэр шатсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР