Sharp Aquos Crystal худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Sharp Aquos Crystal худалдаанд гарна

Японы Sharp компани шинэ загварын ухаалаг гар утас Sharp Aquos Crystal-ыг энэ сарын 17-ноос эхлэн худалдаанд гаргахаар болжээ.

Sharp Aquos Crystal ухаалаг гар утас нь Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй, 1,280×720 пиксель бүхий, 5 инчийн дэлгэцтэй, хүрээгүй, ирмэгээ хүртэл дэлгэц нь байрлаж байгаагаараа онцлогтой.

Нүүрэн талын камер нь 8 мегапиксель хүчин чадалтай учир HD видео дуудлага хийх боломжтой.

1.2 GHz Qualcomm Snapdragon quad-core процессортой 8GB багтаамжтай 1.5GB  RAM-тай энэхүү гар утсыг 240 ам.долларын үнээр худалдаж авах боломжтой юм байна.

Т.БИЛГҮҮН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж