Хөвсгөл, Сүхбаатарын замыг удахгүй нээнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Сүхбаатарын замыг удахгүй нээнэ

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 30-ны дотор Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор Зам, тээврийн яам зам барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Саяхан Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ долоо хоногийн сүүлч гэхэд Хөвсгөл аймгийнхыг, ирэх долоо хоногт Сүхбаатар аймгийн замыг ашиглалтад хүлээж авахыг албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн замаас 8 км-ын хучилт, Сүхбаатар аймгийн замаас 17 км-ын хучилтын ажил үлдсэн юм байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж