Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ.
Ганц ч хором уйдаахгүй, олон хөгжилтэй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх уг кинонд топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, олимпийн мөнгөн медальт, боксчин Н.Төгсцогт нарын ховор хүмүүс дүр бүтээсэн юм.
Энэхүү кинонд Монголын хамгийн олон алдартнуудыг нэгтгэн, гайхалтай баг бүрдүүлж чадсан эзэд нь “Prime Pictures” болон өнгөрсөн жил залуусыг байлдан дагуулж байсан “Амжилтаа ахиулъя” төслийн багийнхан юм байна.
Шинэ мэдээлэл хүргэхэд, тэд киноныхоо фейсбүүк хуудсаар дамжуулан нэгэн сонирхолтой уралдаан зарлаж, ялагчийг ухаалаг гар утасны зах зээлийг байлдан дагуулж буй iPhone 6 загварын ухаалаг гар утсаар шагнахаар болжээ.
Уралдааны зар тавигдаад хэдхэн хонож байхад маш олон оролцогч өөрсдийн хийсэн сонирхолтой постер, бичлэгүүдийг илгээж, тэмцээнд идэвхитэй оролцож байгаа нь уг кино хүмүүст хэр их хүрснийг илтгэж байна.
Та ч гэсэн iPhone 6-гийн эзэн болохыг хүсвэл тэдний зарласан уралдаанд хүчээ сориод үзээрэй.
Тэмцээнд оролцохын тулд дараах 4 төрлийн аль нэгээр хийсэн бүтээлээ илгээнэ.
Үүнд:
- “Давхар Цохилт” киноны хэсгээр хийсэн жүжигчилсэн тоглолтын бичлэг
- Киноны дууг өөрийнхөөрөө коверлон дуулсан бичлэг
- Киноны постерийг сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр хийсэн бүтээл
- “Давхар Цохилт” гэсэн нэрийг уран бүтээлч сэтгэлгээгээр болон өөр өнцгөөс хэрхэн илэрхийлснээ харуулсан бүхий л төрлийн зураг, дизайны бүтээл багтаж болно.
Уралдааны хугацаа:
Оролцогч та өөрийн бичлэг болон бүтээлийг “Давхар Цохилт” киноны фэйсбүүк хуудасны мэссэж хэсэг рүү илгээнэ.
Оролцогчдын бүтээлийг 2014.10.17-ны баасан гаригийн 18.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хуудсанд тавигдсан бүтээлүүдээс хамгийн олон Like, Share цуглуулсан хүнийг ялагчаар тодруулж, iPhone 6 утсаар шагнана.
FACEBOOK: https://www.facebook.com/DavharTsohilt/timeline
Т.АНУ
“Давхар Цохилт” кино багаас зарласан уралдаанд оролцогчдын ирүүлсэн бүтээлээс сонирхуулъя.