Тухтай амьдралын хэв маяг &#34Time square&#34-д

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Тухтай амьдралын хэв маяг &#34Time square&#34-д

Завгүй ажил, амьдралын дундуур орон сууцны хотхоныхоо дэргэдээс бүх л үйлчилгээ авч болдог орчин үеийн шийдлийг "Номин констракшн" дэлгэрүүлж байгаа билээ. Үүний нэг том жишиг болохуйц орон сууцны дараагийн шинэ бүтээн байгуулалт ашиглалтанд орон захиалагч, оршин суугчдаа хэдийнээ хүлээн аваад эхэлжээ. Энэ бол тухтай амьдралын хэв маягийг танд мэдрүүлэх "Time square" хотхон. "River Garden" хотхоныг унаган байгалийн төгс шийдэлтэй уялдуулан бүтээж, оршин суугчдынхаа талархлыг хүлээсэн "Номин констракшн" энэ удаад "Time square" хотхоноо мөн ийм шийдлээр барьсан байна. "Time Square" хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд буюу Богд хан уулын өвөр,Хатантуул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4,8 га  газрыг хамарч байрлаж буй. Энэ нь нийт 350 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй 11-16 давхар есөн ширхэг орон сууцны барилга, 20 давхар гурван ширхэг худалдаа үйлчилгээний цогцолбор барилгаас бүрдэнэ. Хотхоны оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээ цөм байх ба та бидний энхрий бяцхан алаг үрс өсөж хүмүүжих хүүхдийн цэцэрлэг болон “Сакура” дунд сургууль байрлаж байгаа нь хотын төврүү хүүхдээ зөөн цаг алдах шаардлагагүй юм байна.

Үүн дээр нэмээд бусад хотхоноос ялгарах хэд хэдэн онцлог бий.

Нэгдүгээрт:  Хотхоны дунд хэсэгт, газар доор хоёр давхар нэгдсэн дулаан гараж төлөвлөсөнөөр нэг айлд  бараг хоёр дулаан зогсоол хүрэлцэхүйц болж чадсан байна.

Хоёрдугаарт: Хотхоны хойд хэсэгт Улаанбаатар хотод томоохонд тооцогдохуйц 20 давхар үйлчилгээний төвийн гурван барилгыг төлөвлөсөн бөгөөд үүнд кино театр, таван одтой зочид буудал, оффис болон бизнес төв, банк, ресторан, лоунж, брэнд хувцасны дэлгүүр гэх мэт хүний хэрэгцээт худалдаа үйлчилгээ цөм нэг дор багтжээ.

Гуравдугаарт: Хотхоны урд хэсэгт амралт чөлөөт цагаа ая тухтай байгалийн сайханд өнгөрүүлэхэд зориулсан элсэн гар бөмбөгийн талбай, BBQ талбай, хүүхдийн элсэн тоглоомын талбай бүхий амралтын бүсийг шийдэж өгснөөрөө онцлог ажээ. Мөн хотхоны дунд байрлах сагсан бөмбөг, теннисний талбай, эдгээрийн баруун, зүүн талаар талбайн фитнесс хэрэгслийг байршуулах юм байна. Ингэснээр гэрийнхээ гадаа сагсан бөмбөг, талбайн теннис тоглонгоо зуны дэлгэр цагт фитнессээр хичээллэх боломжтой юм байна.

Өвлийн улирал хаяанд ирж, хотын агаарын бохирдол үлэмж нэмэгддэг энэ үед хотын төвтэй ойр хэрнээ цэнгэг агаарт амьдарч, үр хүүхдээ эрүүл орчинд өсгөх боломжийг олгох "Time square" хотхоны зохион байгуулалтад дурдах өөр онцлог бий. Хотхоны байр хоорондын зай зүүнээс баруун 110м, урдаас хойш 190м байгаа нь айл бүр нар үзэх боломжтой. Мөн 20000 м2 талбайд  мод бут сөөг, зүлгийг хослуулсан ногоон байгууламж, эргээр нь салхилан суух, зугаалах хиймэл нуур, унаж бэртэхээс хамгаалсан зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай зэрэг амралт зугаалга, спортын тайлбайг бүрэн шийдсэн байна. Мөн оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс барилгуудын зоорийн давхар болон хотхоны төв хэсэгт, газар доор  хоёр давхар нийт 660 дулаан зогсоол ба 250 ширхэг ил зогсоол төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дулаан гараж хайж цагаа барах шаардлагагүй, гэртээ ирвэл бүх зүйл бэлэн байх нь тааламжтай. 

 

                 Таны орон сууцны доторх тохижилт ямар байх вэ?

 “Time Square” хотхоны айлуудад ухаалаг гэрийн систэм (Smart Home System) суурилуулсан. Ингэснээр та гэрээсээ орцны үүдийг хянах, гэрийн хаалга болон гадна орчинг харах, гэрэл, хөшгийг удирдлагаар удирдан нээх, хаах, хаалганы цоожийг удирдах, хөршүүд, харуул, зочид хоорондоо холбоо барих боломжтой. Мөн лифт хүлээж цаг алдахгүй, ухаалаг гэрийн системийн тусламжтайгаар гэрээсээ лифт дуудаж болох юм гэсэн. Орчин  үеийн тав тухтай амьдралын хэв маягийг ийнхүү бүрдүүлсэн бөгөөд хамгийн аюулгүй, амар амгалан хотхон энэ юм. Гэр бүлийнхээ халуун дулаан орчинг бүрдүүлэхэд орон сууцны дотор заслын материалыг компаниас санал болгосноор тухайн захиалагч өөрөө хийх боломжтой ажээ. Ингэхдээ Английн "CROWN" брэнд, Испанийн  "ROCA” брэндийн сантехникийн тоноглол (душ, саун, угаалтуур, суултуур гэх мэт),  Канад технологийн  модон шал,  Испани улсын “Aparici” брэндийн плита, “Oriental” брэндийн мазайк, ханын цаас зэргийг өөрсдийн сонирхолд нийцүүлэн  хүссэнээрээ сонгох боломжтой юм байна.

 

Төлбөрийн уян хатан нөхцөл

Орон сууцны үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтдог ч "Time square" хотхоны захиалагчдад төлбөрийн уян хатан нөхцлийг амалж байгаа ажээ. "Time square" хотхоны эхний ээлжийн байрууд ашиглалтанд орсон ба цөөн үлдсэн бэлэн болсон орон сууцнаас арилжааны банкны зээл болон бусад санхүүгийн эх үүсвэрээр худалдан авах боломтойг дуулгахад таатай байна. Одоо бэлэн болсон 165,1м2 талбайтай байрыг худалдан авах бол 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, үлдсэн 70 хувийг зээлээр авч болох гэнэ. Хэрвээ урьдчилгаа төлбөрөө ахиу хувиар төлсөн тохиолдолд  илүү төлсөн дүнгээс хамаараад 2- 10 хувийн хөнгөлөлт авч болох юм байна.

Ийнхүү эрүүл орчинд хотын төвтэй ойр, аюулгүй, тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх "Time square" хотхоныг зориорой. Өвөл, зуны аль ч цагт таны сайхан амьдралыг цогцлоох "Time square".

Д.ТӨГСЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж