Ц.Алдармаа нарыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Ц.Алдармаа нарыг шүүх хурал эхэллээ

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд  өнөөдөр 08.30 цагаас эхэллээ.

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн шалгасан юм.

Өнөөдрийн шүүх хуралд Ц.Алдармаа, Д.Оюунтуул болон “Шинэ үе” продакшны жүжигчид хүрэлцэн ирсэн байна. Шүүх хурал үргэлжилж байна. Мэдээллийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж