Бахрейн нефтийн үнэ баррель нь 88 ам.доллар хүрч байсан 2010 оны үзүүлэлтээс доош уналаа. Сарын өмнө вант улсад олборлож байсан нефтийн нэг баррель нь 97 ам.доллар байсан юм.
Нефтийн үнийн ийм хүчтэй уналт нь нэг баррель нефтийг 125 ам.доллар байхаар тооцон хийсэн вант улсын төсөвт ихээхэн алдагдалтай байх юм.
Бахрейн өдөрт 194 мянган баррель нефть олборлодог ба эх газрын үргэлжлэл болох далайн эргийн Абу Саафын нефтийн ордоос 150 мянган баррелийг нь гарган авч байгаа юм. Уг ордыг Бахрейн Саудын Арабын хамт хуваан ашигладаг. Тэндээс олборлосон нефтиэ тэд тэнцүү хуваадаг. Бахрейны нефтийн компани нефтийн олборлолтоо өдөрт 25 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэж байв.
Нефть экспортлогч орнуудын байгууллага өөрийн сайтаар ОРЕС-ийн нефтийн сагсны үнэ баррель нь 88,27 ам.доллар хүрлээ гэж зарласан нь дөрвөн жилийн хамгийн доогуур үзүүлэлт ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР