REUTERS/ Carlos Barria
Хятад Орост хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон нефть, хийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд бэлэн гэж Төрийн зөвлөлийн орлогч дарга Ван Ян мэдэгдлээ. Сочи хотноо Орос-Хятадын эдийн засгийн IX чуулга явагдсан юм. Түүнд оролцогсод хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгааг мөн түншийн холбоо бэхжиж буйг тэмдэглэсэн байна.
"Хятадын тал Орост өрсөлдөх чадвар сайтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нефть, хийн төнөг төхөөрөмжийн экспортлоход мөн Оросын машин-техникийн бүтээгдэхүүнийг импортлоход бэлэн” гэж Ван Ян хэлсэн байна.
Тэрээр хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд улам нэмэгдэж буй онцлон тэмдэглэв. Өнгөрсөн оныхоос худалдааны эргэлт 6,7 хувь болсон ба тэр нь 2015 онд бараа эргэлтийг 100 тэрбум болгох боломжийг нэмэгдүүлж байна гэж тэр хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР