Баруун бүсийнхэн хөрөнгө оруулагчидтайгаа уулзана

Хуучирсан мэдээ: 2014.10.12-нд нийтлэгдсэн

Баруун бүсийнхэн хөрөнгө оруулагчидтайгаа уулзана

Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-нд Ховд аймгийн төвд болно. Ерөнхий сайдын ивээл дор болох уулзалтаар баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, 2025 он хүртэлх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчилна. Мөн уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Чуулга уулзалтад дотоодын компани, хөрөнгө оруулалтын банк, сангуудаас гадна баруун аймгуудтай хил залгаа БНХАУ, ОХУ болон БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцоно гэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан мэдээлжээ.

Н.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж