Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй орон болгохоор тэмүүлэгч, одоогийн удирдагч Ким Чен Ир саа өвчин туссан гэх мэдээлэл бий. Тус улсын их хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Чен Ирийн залгамжлагчаар түүний хүү Ким Чен Уныг томилохоос татгалзсан ажээ. Өдгөө 28 настай Ким Чен Унг Умард Солонгосын Батлан хамгаалахын сайдаар томилж болзошгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард генерал цол авч, Умард Солонгосын Хөдөлмөрийн намыг тэргүүлэх болсон юм. Хятад улс Хойд Солонгосыг дэмждэг цорын ганц орон тул Ким Чен Уны энэ айлчлал зайлшгүй алхам гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хятадын мэдээллийн эх сурвалжууд саяхнаас Умард Солонгос Ирантай цөмийн тусгалт пуужингийн технологийг худалдаалахаар төлөвлөж буй талаар мэдээлэхээ больсон билээ. Гэвч нөгөө талаар Хятад Умардын цөмийн хөтөлбөрийг хориглох зургаан улсын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Ким Чен Ун Хятадад айлчилж байна
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун Хятадад айлчилж байна. Түүний энэ айлчлал Умард Солонгосын удирдагчийн залгамжлагч хэн болохыг харуулж буй хэрэг хэмээн ажиглагчид үзэж байна. Ким Чен Ун өнөө өглөө Түмэнгийн хилийн шугамаар Хятадад галт тэргээр очсон тухай Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Умард Солонгосын ирээдүйн удирдагчийн энэ айлчлалын талаар өмнөдийн тагнуулууд өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан юм.
Н.Энх