Малала нобелийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

Малала нобелийн эзэн болов

 

Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн ирэхийг Энэтхэг, Пакистаны ерөнхий сайд нараас хүслээ гэж Agence France-Presse мэдээлж байна.

 

“Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Пакистаны ерөнхий сайд  Наваз  Шариф нарыг Кайлаш Сатьяртхи болон надтай шагнал хүлээн авах ёслолыг хуваалцахыг хүсч байна” хэмээн тэр хэлжээ.

 

Үүний зэрэгцээ 17 настай пакистан охин Энэтхэгийн хойгт энх тайван тогтооход хамтран хүчин зүтгэхийг уриалсан  энэтхэг Сатьяртхиийн саналыг хүлээн авлаа.

 

 

2014 оны Нобелийн энх тайвны шагналтнаар Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзай ба хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатъяртхи нар тодорчээ.

 

Нобелийн шагналтнуудад шагнал гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотноо болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж