Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, говийн ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1-6 градус дулаан, баруун хэсгээр 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2- 4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 3-8 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж