Д.Дорлигжав Европын холбоонд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Европын холбоонд айлчлав

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18, 19-нд Бельги, Недерланд улс, Европын Холбоонд ажлын айлчлал хийв. Тэд өнгөрөгч лхагва гаригт Бельгийн вант улсын Хууль зүйн яаманд уулзаж, хоёр улсын хуулийн байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсанаас гадна Европын Холбооны Гадаад харилцааны албанд зочилж, Лисбоны гэрээний дараах Европын Холбооны хуулийн бодлого, үйл ажиллагаатай  танилцсан байна. Харин өчигдөр “Европын хуулийн төв” гэгдэх Гааг хотноо Евро Шүүх, Олон улсын эрүүгийн шүүхийн төв байранд зочилж, Монгол Улс болон эдгээр байгууллагын хоорондын хамтын ажиллгааны асуудлаар санал солилцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж