Ө.Төрбаяр кикбоксын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Ө.Төрбаяр кикбоксын дэлхийн аварга боллоо

Украйны нийслэл Киев хотноо энэ сарын 10-15-нд кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас “Мишээл” клубын тамирчин Ө.Төрбаяр, Б.Наадам нар оролцож, 65 кг-д өрсөлдсөн Ө.Төрбаяр аваргын алтан медаль, 75 кг-д Б.Наадам хүрэл медалийн эзэн болжээ.

Ө.Төрбаяр эхний даваандаа Украйны тамирчин Максим Петренког 3:0-ээр, дараа нь Армяны тамирчин Мелсик Багдасарянг техникийн хүнд цохилтоор ялж, шилдэг наймд шалгарсан байна. Улмаар медалийн төлөөх тулаанд Францын тамирчин Кахюзак Жуленг хүч техникийн давамгай байдлаар хожиж, медалийн өнгө хувиргах тулаанд Украйны Капус Иллиаг 2:1-ээр буулган авчээ. Харин аваргын төлөө Словакийн кикбоксчин Марио Поплузанскитэй өрсөлдөж, эхний үед оноогоор хожигдож байгаад хоёрдугаар үед хүнд цохилтод оруулан өрсөлдөгчөө сөхрүүлжээ. Харин 75 кг-ын жинд тулалдсан Б.Наадам эхний даваандаа Афганистан улсын тамирчин Саяедаламауд Мубаезыг 3:0-ээр хожиж, дараагийн даваанд Украйн улсын тамирчин Роман Власенког хожсон ч тэмцээний үед авсан гэмтлийн улмаас цаашид өрсөлдөх боломжгүй гэсэн эмч, шүүгчдийн шийдвэрээр  хүрэл медалийн эзэн болсон байна.

Кикбоксчид залгуулаад энэ сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо болох кикбоксын дэлхийн цомын тэмцээнд оролцох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж