Эрт цагт өөлдүүд Цамбагарав уулыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ ЦАМБАГАРАВ хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбгарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн нь Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян нуур сумдын нутагт оршино. Уулын ноён оргилыг ЦАСТ гэнэ. Цаст нь далайн түвшинээс дээш 4208 метр өндөр.