Ц.Энхманлайгийн “өрсөлдөгч”

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Ц.Энхманлайгийн “өрсөлдөгч”

“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн том хүү Э.Оргил хэзээний аавынхаа уран бүтээлийн “өрсөлдөгч”-ийн нэг болжээ. Аавыгаа усны дусал мэт дуурайсан Э.Оргил гитар хөгжмийг нь хүртэл тэврээд төрчихсөн юм шиг хүмүүжсэн гэдэг. Урт ус, рок хувцсаар гангаран, мотоцикль хөлөглөн давхих дуртай энэ залууг амьдрал дээр тун даруухан, ухаалаг, буурь суурьтай хэмээн найзууд нь магтах дуртай. Э.Оргил саяхан “Харанга”-ын Лхагваагийн тоглолтод аавынхаа “өмнөөс” гоцлол гитарчны үүрэг гүйцэтгэж, хар багаасаа харж, сонсч, эрхэлж өссөн Лхагваа ахдаа мундаг хөгжимчин болсноо харуулсан юм. Э.Оргилд болон түүний байгуулсан “Жакал” хамтлагийн залууст амжилт хүсье. Гэхдээ та нар хэтэрхий чимээгүй, даруухан байгаа шүү….Нөхөрсөг зөвлөгөөг хүлээж авна гэдэгт найдаж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж