-Шилдэг 24 баг өрсөлдсөнөөс гуравдугаар тойрогт зургаан баг шалгарсан юм. –
Италийн Милан хотноо үргэлжлэн явагдаж буй волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий гуравдугаар шатны “Н” хэсэгт Бразил, БНХАУ, Доминикан БНУ-ын багууд багтсан. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт пүрэв гаригт /10.09/ БНХАУ-Доминкан БНУ-ын хооронд боллоо. Тоглолтын эхний хоёр сетийг Доминиканы бүсгүйчүүд 25-22, 25-23 онооны харьцаагаар хожиж, давуу байдалтай болж ирсэн. Гэвч удаах сэтүүдэд 25-23, 25-23, 15-12 онооны харьцаагаар өмнөд хөршийн волейболчид өөрийн болгосноор тоглолтыг 3:2-ын харьцаагаар хожлоо. Чухал тоглолтод хожил авсан БНХАУ-ын волейболчдын хувьд хагас шигшээд шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Хоёрдугаар тойрогт/10.04/ нэг хэсэгт багтсан дээрх хоёр багийн тоглолтод БНХАУ-ын баг 3:2-ын харьцаагаар хожжээ.
Өнөөдөр Бразил-Доминикан БНУ-ын тоглолт болох бөгөөд хожигдолгүй яваа бразилчууд 3:0-оор ялалт байгуулвал БНХАУ-ын багийн хувьд хагас шигшээд шалгарах юм.
"G" хэсэг:
10.08 Бразил –БНХАУ 3:0 (25-19, 25-16, 25-15)
10.09 БНХАУ– Доминикан БНУ 3:2 (22-25, 23-25, 25-23, 25-23, 15-12)
10.10 Бразил-Доминикан БУН
"H" хэсэг:
10.08 Итали-АНУ 3:0 (25-23, 25-22, 25-20)
10.09 АНУ-ОХУ 3:1 (25-19, 25-23, 15-25, 25-23)
10.10 Итали-ОХУ