Энэ үдшийн од нь Лхагваа өөрөө, хүндтэй зочид нь түүний мянга мянган фэнүүд байсан нь мэдээж. Гэхдээ үзэгчдийн дунд суусан хамгийн эрхэм хүн "Харанга"-ын Лхагваагийн ээж байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Уншигч таныг өчигдөр манай сайтад нийтлэгдсэн “Нарыг хайрла” нийтлэлийн
“Ээж минь энд ирсэн байгаа” гэж эв хавгүйхэн тэр хэлж байна. “Сүүний үнэр шингэсэн…” гэж ирээд л сүрлэг түрлэгтэй хамтран дууллаа. Энэ ээж бэтгэртлээ өмөрч, шататлаа цэлмэдэг ээж байх даа хэмээн бодов. Ийм хүүгийн ээж байх ямар байдаг бол? “Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ ээ” хэмээн дуулах хүүгээ хараад юу бодож суугаа бол? Уйлж байгаа болов уу, эсвэл инээмсэглэн суугаа юм болов уу” гэсэн сайхан хэсгийг уншаасай гэж хүсч байна.
Нээрэн л, “Харанга”-ын Лхагваагийн ээж ямар байдаг болоо гэж бодож байгаа бол Монголын урлагийн амьд домог болсон РОК хүүгийн сайхан ижийн зургийг та харж байна. Аз жаргал хүсье, тэдэнд.
М.Анир