Л.Гансүх өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Л.Гансүх өлсгөлөн зарлана

Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүхийн цагдан хоригдох хугацааг  өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр дахин нэг сараар сунгасан юм. Тэрбээр  батлан даалтад гарах хүсэлтэй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ирэх долоо  хоногт өлсгөлөн   зарлахаар болжээ. Түүнийг  долдугаар сарын 29-ний өдөр  АТГ-аас анх цагдан хорьсноос хойш хоёр  сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр өөрийг нь “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө  зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа нь  хууль бус,  АТГ хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар ил захидалдаа дурдсан байна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж