Экс Ерөнхийлөгч дугуйгаар зугаалав

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхийлөгч дугуйгаар зугаалав

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр орой Сүхбаатарын талбай хавьд, тодруулбал Улаанбаатар зочид, "Central Tower"-ын ойролцоо унадаг дугуйгаар зугаалав. Экс Ерөнхийлөгч  ердийн л иргэний адил
салхинд гарч яваа бололтой, хөх өнгийн спорт загварын хувцас өмсч, ганцаархнаа
/уучлаарай мэдээж, бие хамгаалагч нь дагалдаж байгаа/ дугуй унан, салхилж байлаа.

Төв талбайд жагсаал цуглаан хийхэд үзэгддэггүй хүн оройн
цагаар ийн тааваараа салхилж яваа нь хүмүүсийн анхаарлыг татахаар сонин л
үйл явдал гэмээр. Гэхдээ тэрээр ямар ч хүнтэй уулзаж, яриа хөөрөө
өрнүүлсэнгүй, зүгээр л дугуй унан, алжаалаа тайлах гэсэн бололтой.

А.Алт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж