Улаанбаатарыг зургаан жилийн дотор утаагүй болгоход 18 орчим триллион төгрөг шаардлагатай гэж “Утаагүй улаанбаатар хөтөлбөр”-ийг боловсруулагчид үзжээ. Энэ хөтөлбөр хэрэгжвэл Улаанбаатар хот утаагүй, хүн амын нягтаршилгүй ногоон байгууламж орон сууц хөгжсөн хот болох бол хөдөө нутагт харин дэд бүтэц дагасан хөгжил ирэх аж. Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана. Үүний тулд хөдөө орон нутаг руу чиглэсэн дэд бүтэц зам харилцаа тавьж үүнийг дагаад хөгжил бий болж амьдрах нөхцөл сайжирснаар шилжилт хөдөлгөөн хязгаарлагдана гэж үзэж байгаа юм байна.
Б.Анхаа
Б.Анхаа