Монголын боксын холбооноос өчигдөр /10,08/ хэвлэлийн хурал хийв. Энэхүү хуралд боксын холбооны төлөөлөл болон Азийн наадамд оролцсон баг тамирчид оролцлоо. Энэ удаагийн Азийн наадамд 12 боксчин эх орноо төлөөлөн тулалдсан ба нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, манай баг 34 орноос тавдугаар байрт шалгарсан билээ.ө
Боксын түүхэнд дэх анхны алтан медалийг зүүсэн баяр үйл явдал тохиолдсон. Гэхдээ цаашдын оролцох уралдаан тэмцээнд анхаарах зүйлс байгааг багш, дасгалжуулагчид онцолж байв. Тухайлбал, Монголын боксын холбооноос Олон улсын эрхтэй шүүгчтэй болох асуудлыг анхаарч эхэлсэн байна. Манай улсад Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван одтой, хоёр шүүгч байдаг аж. Ирэх 11 дүгээр сард болох дэлхийн боксын холбооны хуралд манай улсын төлөөлөл анх удаа оролцох бөгөөд гурван одтой хоёр шүүгчдээ олон улсын шүүгчийн эрх олгох саналыг өргөн барих тухай ярилаа.
Эх сурвалж: www.shuud.mn