Легионеруудын од гийсэн тоглолт

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Легионеруудын од гийсэн тоглолт

МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Лигийн 19 дэх тоглолтод “Эрчим”, “Хангарьд” багууд учраа таарсан. Одоо хүртэл ганц ч хожил аваагүй байгаа хоёр багийн тоглолтод легионер тоглогчид голлох үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал,  тоглолтын 16 дахь минутад “Хангарьд”-ын нигери тоглогч Паул Эбука гоолын салхийг хагалсан бол “Эрчим”-ийн япон тоглогч Ёсүкэ Минами 38 дахь минутад хариу гоол хийж, тооны харьцааг 1:1 болгосон байна. Гэвч эхний үе өндөрлөхөөс өмнө тоглолтын хувь заяа шийдэгдэх учиртай байж. Паул Ебука 42 дахь минутад 16 метрийн торгуулийн талбайн гаднаас солгой хөлөөрөө гайхамшигтай цохиж, ялалтын гоолыг оруулжээ. Ийнхүү “Хангарьд” анхны ялалтаа байгуулж, таван оноотой болсноор зургадугаар байр руу дэвшсэн бол “Эрчим” сүүл мушгисан хэвээр үлдэв. Гол тоглогчдын нэг З.Баттулга дараалсан шар хуудасны улмаас тоглолтод ороогүй нь “Эрчим”-д нөлөөлсөн биз. Хэрвээ лигийн зургаан удаагийн аваргууд энэ байдлаа эртхэн засахгүй бол плей-оффын шат тэднээс улам бүр холдсоор байна.
 

Нийслэл лигийн явц:



Д.Батболд
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж