Мэдээлэлд,
“Монгол Улс, Улаанбаатар хот, Өмнөговь аймаг дахь Оюу Толгой төслийн талбайд хоёр ажилтан осолдсонд Оюу Толгой ХХК гүнээ харамсаж байна.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей ослын талаар мэдээлэхдээ “Өчигдөр оройн 17 цагийн орчимд Оюу Толгой төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй гэрээт нэгэн компанийн хоѐр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар осолдлоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачдын ар гэртэй холбоо барьж байгаа болно. Ослын шалтгааныг тодруулахаар Цагдаагийн газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоосны дараа шинэчилсэн мэдээллийг хүргэх болно. Аюулгүй ажиллагаа нь бидний үйл ажиллагааны тулгуур зарчим юм. Бид өөрийн болон гэрээт компаниудын ажиллагсад, осолд өртсөн ажилтнуудын гэр бүлийнхэнд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэжээ.