Оюутолгойд хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Оюутолгойд хоёр хүн нас барлаа

Өмнөговь
аймгийн Хан богд сум дахь  “Оюутолгой” төслийн талбайн бохирын цооногт
өчигдөр хоёр хүн унаж амиа алджээ. Өчигдөр 16.50 цагийн орчим тэднийг
алга болсныг мэдсэн байна. Ингээд Оюутолгой компаниас 14 хүний
бүрэлдэхүүнтэй аврах бүлэг, техник хэрэгсэл гарган сураггүй болсон
хүмүүсийг хайж эхэлсэн байна. Улмаар сураггүй болсон хоёр хүнийг бохирын
цооногт унаж, эрсэдсэн байхыг нь олж, оройн 20.00 цагийн үед Онцгой
байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна. Одоогоор Өмнөговь аймгийн
цагдаа, прокурор, эмнэлэг, мэргэжлийн хяналтын газраас нийт зургаан
хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарган, ослын шалтгааныг тогтоохоор
ажиллаж байна. Тэд өчигдөр 22.00 цагийн орчим Оюутолгойг зорьжээ.
Талийгаачид  Улаанбаатар хотын харьяат 26 настай, эрэгтэй У, Дорнод
аймгийн харьяат 26 настай, эрэгтэй О нар байсан аж. “Оюутолгой” төслийн
аврах бүлэг бохирын усыг соруулж, цогцсыг гаргаад байгааг албаны эх
сурвалжууд мэдээллээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж