Итали, Бразилын волейболчид эхний тоглолтод хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Итали, Бразилын волейболчид эхний тоглолтод хожлоо

-Итали, Бразилын багууд эхний тоглолтод явалт байгуулснаар гурван оноогоо авлаа.

Дөрвөн жилд нэг болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад үргэлжилж байна. Тэмцээний 16 дахь өдөр буюу өчигдөр /10,08/ гуравдугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ өдөр Милан хотын “Mediolanum Forum” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Итали, Бразилын шигшээ багууд өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авлаа.

“G” хэсгийн Итали-АНУ-ын тоглолтод талбайн эзэд 3:0(25:23, 25:22, 25:20) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа. 11 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн волейболчид хүчтэй байж, нэг ч сет алдсангүй.

“Н” хэсгийн Бразил-БНХАУ-ын тоглолтод энэхүү дэлхийн аваргад хожигдолгүй яваа Бразилын бүсгүйчүүд 3:0 (25:19, 25:16, 25:15) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо авлаа.

Өнөөдөр “G” хэсгийн АНУ-ОХУ, “H” хэсгийн БНХАУ-Доминикан БНУ-ын багууд тоглох бол маргааш сүүлийн хоёр тоглолт болж,(Итали-ОХУ, Бразил-Доминкан) медалийн төлөө өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж